Мэнд Галт ХХК

2001 онд үйлдвэрлэл худалдаа, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагааны чиглэлээр “Мэнд Галт” ХХК-г үүсгэн байгуулж 23 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна. Анх үүсгэн байгуулагдсан цагаас одоог хүртэл супермаркет, орон сууц, худалдаа үйлчилгээний төв нээн ажиллаж байгаа гэр бүлийн бизнес юм.

“Жаспер" зочид буудал

“Жаспер” зочид буудал нь 2002 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд зочид буудал, караоке, пүүл биллиард болон ресторан гэх зэргийн чиглэлээр Дархан-Уул аймагтаа анхдагч хувийн хэвшлийн зочид буудал болж байсан. Нийт 25 ажилчин ажиллуулж 2018 онд аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан юм.

Орон сууц

2012 онд анхны 10 давхар 52 айлын орон сууцын барилга барьж байсан ба хоёр дахь орон сууцаа 2015 онд барьсан. Барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн түрээс чиглэлээр орон сууц худалдан авагчид дунд эерэг сэтгэгдэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй салбар юм.

"Хөх сувд" Супермаркет

“Хөх Сувд” супермаркет нь 2017 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд худалдаа үйлчилгээ, жижиглэн худалдаа, үл хөдлөхийн түрээс зэргээр ажилдаг нийт 30 ажилчидтайгаар үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна. Анх 2 давхар үйлчилгээний талбайгаас супермаркетаа эхэлж байсан ба 2023 онд үйлчилгээний талбайгаа өргөтгөх зорилгоор дээш 2 давхар нэмэн барьж 2024 онд нийт 4 давхар үйлчилгээний талбайтайгаар өргөтгөн ажиллаж байгаа байгууллага юм.

Салбаруудын байршил

Vivamus sagittis lacus vel augue laoreet rutrum faucibus dolor auctor. Vestibulum id ligula porta felis euismod semper.